2011-03-31,20:05

Биологи” тест 10-р анги “Б” хувилбар

1.Байгаль цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд хамаарах өөр өөр газарт оршин

амьдарч буй нэг зүйлийн хэсэг бодгалийг ... гэнэ .

А. экологийн популяци б. Газарзүйн в. Эгэл популяци г. Популяцийн үзүүлэлт д.

Популяцийн бүтэц

2. Эволюцийн гол замуудыг нэрлэ.

1. ароморфаз 2. Идиоадаптаци 3. Ерөнхий дегенераци 4. Регенераци 5. Дерегенераци

А. 2,3,4 б. 1,2,3 в. 1,2,4 г. 3,4,5 д. 1,3,5

3.Макроэволюци гэж юу вэ?

А. амьтан үүсэх б. Ургамал үүсэх в. Төрөл овог үүсэх

г. Бисил биетэн үүсэх г. Зүйл үүсэх

4. зүйлийн ерөнхий шинжид хамаарахгүйг сонгоно уу?

А. түүхэн шинж б. Тусгаарлагдмал в. Онцгой г. Нэгдмэл цогц

5.Мутацийн үед үүсч болох сөрөг нөлөөллөөс хамгаалах шалгарлыг юу гэж

нэрлэх вэ?

А. бэлгийн б. Салгагч в. Тогтворжуулагч г. Хөдөлгөгч

6.Амьд бие махбодын дасан зохилдлогоог түүний.... үр төлөрхөг чанараар тус

тус тодорхойлно.

А. амьдрах чадвар б. Амьдрах ба өрсөлдөх чадвар в. Үржих чадвар д. Өрсөлдөх ба үржих

чадвар

7.Микроэволюцийн төгсгөл хэдийд болдог вэ?

А. шинэ зүйл үүссэнээр б. Зүйлийн өөрчлөлт гарсанаар в. Амьд бие боловсронгуй

болсноор г. Дээрх бүгд зөв.

8.Ургамал ба амьтанд байх гомологи эрхтэнг сонгоно уу?

А. мөчдийн яс, тошлойн өргөс б. Сээр нурууны яс гол үндэс в. Гавлын яс хажуугийн яс

9.адууны өвөг орчин үеийн адуунаас ялгаатай байдаг нь

А. шинж тэмдгийн салалт б. Байгалийн шалгарал в. Биеэ хамгаалах чадвар

10. Аль нь дегенерацид үл хамаарах вэ?

А. туузан хорхой гэдэсгүй болох б. Хүнд гуравдагч зовхины үлдэгдэл байх г. Шар ороонго

навчгүй болж, үндэс нь соруул болсон д. Гахайн цагаан хорхой ХБ эрхтэнгүй болсон

11.Хүний үйл ажиллагаа....... нөлөөлнө.

А. биологийн дэвшилд б. Биологийн бууралтанд в. Биологийн дэвшил бууралтанд

12. Конвергенци гэж юу вэ?

А. шинж тэмдэг холдох б. Шинж тэмдэг ойртох в. Ш/ т үүсэх г. ш/ т алга болох е. ш/ т салах

13. Хүний рудимент эрхтэнийг нэрлэ.

1. сүүлтэй төрөх 2. Олон хөх 3. Ахар сүүл 4. Мухар олгой 5. Гурав дахь зовхи

А. 1,2,3 б. 1,3,5 в. 3,4,5 г. 1,2,4 д. 2,3,4

14. Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдал үр төлд дамжин хадгалагдах бүх амьд

биеийн нийтлэг шинж чанарыг юу гэж нэрдлэдэг вэ?

А. хувьсал б. Удамшил в. Мутаци г. Генотип д. Фенотип

15. .”Онтогенез бол филогенезийн товч давталт мөн” гэдгийг юуны хууль гэж нэрлэпэг вэ?

А. эволюцийн б. Биологийн в. Биогенетикийн г. Генетикийн д. Экологийн

16. Эволюцийн явцад гүйцэтгэх үйл ажиллагаа, үүргээ алдаж хөгжилгүй болсон

эрхтнийг ............. гэнэ.

А. конвергент б. Атавизм в.Гомологи г. Рудимент д . аналоги

17.Зүйлийн шалгуур шинж гэж юу вэ?

А. зүйлийг хооронд нь ялган таних шинж тэмдэг б. Зүйлийн шинж в. Зүйлүүдийн шинж г.

Популяцийн шинж д. Биоценозын шинж

18.Бодгалиудыг популяцид нэгтгэдэг гол хүчин зүйл юу вэ?

А.идэш тэжээл б. Орон байр в.биологийн бус хүчин зүйл г. Зан авир д. Чөлөөтэй эвцэлдэн үржих чадвар

19. нэгж хугацаанд нэгэн биеийн хөгжил зогсож, мөхөж буй бодгалийн тоо хэмжээг

популяцийн ... гэнэ.

А. нягтшил б. Төлөрхөг чанар в.Үхэл хорогдол г. Бүтэц д. Харьцаа

20. организмийн бие бүтэц хялбаршин энгийн болох үзэгдлийг ... гэнэ.

А. конвергенци б. Атавизм в. Гомологи г. Дегенераци д. Идиоадаптаци


бичсэн: Zulaa төрөл: Бие даалтын даалгавар | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1388

Сэтгэгдэл:

тэстийн хариу нь байна уу
Бичсэн: Зочин хэзээ: 18:04, 2013-06-06 | Холбоос | |
тэврэлт гоё шүү алга ташилт хайртай ирмэх
Бичсэн: Зочин хэзээ: 22:04, 2011-10-29 | Холбоос | |
баярлах
Бичсэн: Зочин хэзээ: 16:31, 2011-05-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)