2011-02-21,16:46

Дэлхийн хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн жижигхэн нохой - 12,4 см өндөртэй Геннисийн номонд хамгийн жижиг нохой гэж тэмдэглэгдсэн энэхvv Америкийн Chihuahua vvлдрийн Ducky нохой нь ердөө л 12,4 см өндөртэй, 630 гр хvрэхгvй жинтэй гэнэ. Энэхvv нохой нь Словакын Danka нохойны (13 см өндөр) амжилтыг эвдэж чаджээ.


Дэлхийн хамгийн жижигхэн муур - 15,5 см өндөр, 49 см урттай Америкийн Иллиноис-д 2 настай Peebles муур амьдардаг ба 2004 онд дэлхийн хамгийн жижиг муураар шалгарч Геннисийн номонд оржээ. Уг муурны өндөр нь 15,5 см харин урт нь 49 см юм байна.


Дэлхийн хамгийн жижигхэн зусаг - 2,5 см өндөр Pee wee нэртэй уг зусаг нь 2,5 см өндөр, 30гр жинтэй бөгөөд дэлхийн хамгийн жижиг зусаг ажээ. Тvvний өсөлт төрснийхөө дараа 21 хоногийн дараа л зогссон бөгөөд харин тэрний ах, эгч нарийн өндөр нь 10-13 см гэнэ.
бичсэн: Zulaa төрөл: Сонин хачин | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 559

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)