2011-02-21,17:34

Хайрыг хайрлах 30 хөөрхөн зөвлөмж



Мөрөөдлийн ханхүү, гүнжтэйгээ учрахыг мөрөөддөггүй, мөрөөдөж байгаагүй хүн гэж байхгүй. Харин ТА өөрөө хэн нэгний гүнж нь, бас ханхүү нь байхын тулд доорхи хэдхээн нууцыг л мэдчихээрэй. Ингэвэл хорвоо ертөнц таны төлөө, та хоёрын төлөө хайрын уянгат дууг эгшиглүүлэх болно шүү 1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг. 2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу. 3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. 4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. 5. Сайн үйлийг зүгээр л бүтээ. 6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. 7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ. 8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. 9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. 10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй. 11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. 12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. 13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. 14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг. 15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. 16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур. 17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө. 18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. 19. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. 20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд. 21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад. 22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. 23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. 24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. 25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй. 26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг. 27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй. 28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. 29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. 30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.
бичсэн: Zulaa төрөл: Хайраа гэж..... | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 523

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)