11, болон 12 жилийн 8-р ангийн сурагчдын анхааралд
" Гадаргын ус" , Монгол орны газарзүйн байрлал,судалгаа" сэдэвт даалгаврыг амралтаараа гэртээ хийж шалгуулах ( шинэ дэвтэр гарган хийж гүйцэтгэх).Улсын шалгалтанд ирэх мэтериал шүү!!!
1.Гол мөрөн гэж юу вэ?
а.Тогтмол ус б.Урсгал ус в.Гүний ус г. Мөнх цас мөсөн гол
2.Монгол орны хамгийн урт гол
а.Орхон б.Сэлэнгэ в.Хэрлэн г.Туул
3.Гадаргын усны төрлүүдэд юу юу хамаарагдах вэ?
а.Далай тэнгис б. Гол мөрөн нуур мөстлөг мөсөн гол
в.Газар доорхи ус г. б,в д.Дээрхи бүгд
4.Голын тэжээлд хамаарагдахгүй зүйл байвал дугуйл.
а.Цасны ус б.Бороо в.Мөсөн гол г.Газар доорхи ус д.Усны уур
5.Монгол орны хамгийн урт гол болох Орхон голд
а...............................
б...................................
г................................ голууд цутгана.
6.Ухагдахууныг зөв холбо.
1.Голын идэлт а.Голын хөндий дэх үерийн үед усаарбүрхэгддэг хэсэг
2.Татам б.Нарийн ширхэгт наанги шороо усан дотор хөвөх үзэгдэл
3.Хатуу урсац в.Голын усаар урсаж байдаг чулуушорооны зүйл
4.Булингар г. Голын адагт элс,наанги шороо тунаж гол олон салаалан цутгах
5.Садраа д.Урсгал ус газрын гадаргыг идэж элээх үйл явц
7.Говь нутгийн голуудын зонхилох тэжээл юу вэ?
А.Цасны ус Б.Бороо В.Мөсөн гол Г.Газрын доорхи ус Д.Усны уур
8.Нууруудыг түүний шинжээр нь ялгаж тохируул.
1.Хөвсгөл а.Монгол орны дорнод хязгаарт орших
загасаар баян,цэнгэг нуур
2.Увс нуур б.Тектоник үүсэлтэй,Монгол орны хамгийн гүн нуур
3.Цагаан нуур в.Ховд голд цутгадаг нуур
4.Буйр нуур г.Манай орны хамгийн том нуур
5.Хар ус нуур д.Дархадын хотгорт орших нуур
9.Сэлэнгэ мөрөн 1200м өндрөөс эхлэж,593км урсаад 626 м өндөр
орших зуравсаар улсын хил гардаг бол түүний Монгол нутаг дахь унал
,хэвгийг бодож ол.
10.Монгол орны нийт нутгийн 20,4% ийг Хойд мөсөн далайн ай сав
11,5% ийг Номхон далайн ай сав
68,1% ийг Төв Азийн гадагш урсгалгүй
ай савын гол мөрд эзэлдэг бол энэ үзүүлэлтээр диаграмм зохио.